<< Back to search results

Монгол толь.

See also: Top 20 alternatives to Монгол толь.

90.0
 2 votes - Education - First release: 2021-11-29T08:00:00Z

Screenshots


Description - 4+

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр 2016 онд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид монгол үндэстний эрхэмлэн дээдэлж, уламжлан баяжуулсаар ирсэн эх хэлнийхээ үгийн сангаас 60000 гаруй толгой үг, 80000 гаруй холбоо үг бүхий “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн Танд толилуулж байсан бөгөөд энэ удаад бид тус толиныхоо гар утсанд зориулсан  хувилбарыг Соёлын яамны дэмжлэгээр дахин шинэчлэн баяжуулан хүргэж байна. 
Энэхүү толиос Та сонирхсон үгийнхээ тайлбар, утга зохиолын хэлний болон нутгийн аялгууны жишээ, үндэсний бичгийн бичлэгийг үзэж, дуудлагыг нь цахим орчинд сонсож байсан бол энэ удаагийн шинэчилсэн хувилбараас үгийн сүлжээ тоглон монгол хэлнийхээ арвин баялаг үгийн сантай танилцах, тольд буй холбоо үг болон хэлц хэллэгийг үндэсний бичгээр зөв бичих, толгой үгийн үсэгчилсэн галиг, ижил үгийн утгын ялгаа зэргийг нэмж үзэх боломжтой болов.

© Энэхүү бүтээл нь Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн өмч болно. https://mongoltoli.mn/; http://www.монголтоль.мон;