<< Back to search results


Screenshots


Description - 4+

М Taxi нь жолооч нарынхаа аюулгүй байдал, тав тухтай ажиллах нөхцлөөр хангах үүднээс smart /ухаалаг/ такси үйлчилгээг нэвтрүүлж байна.   
Такси үйлчилгээнд явахыг хүссэн хүн бүхэн энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой. 
М Taxi нь үйлчилгээ нь үргэлж тантай хамт байх болно. 


[ Үндсэн функц ]
■ Дуудлага хүлээн авах 
Зорчигчийн дуудлага өгсөн байршилтай хамгийн ойр буй жолоочид дарааллын дагуу дуудлага очих бөгөөд зорчигчийн байршил болон очих газар хүртэлх зай, зарцуулах хугацааг нарийн тодорхойлно. 

■ Google navigation map-тай холбогдон зам заах систем
Жолооч М Taxi аппликейшнд суурилуулсан navigation зам заах системийг ашигласнаар замаа хайж төөрч явах шаардлагагүй 

■ Өөр аппликейшнтай зэрэг ашиглах боломж 
М Taxi-ийн жолоочийн аппликейшнийн зам заах үйлчилгээг ашиглаж байх үедээ өөр аппликейшнийг ашиглаж болно.  

■ Ашиглалтын түүхийг харах боломж  
Жолооч та өөрийн такси үйлчилгээ үзүүлсэн тоо, орлого, нэгдсэн тоо бүртгэл зэргийг өдөр сараар харж, энэхүү мэдээллээ аппликейшнээсээ татаж авах боломжтой. 

■ Дуудлага цуцлах боломж 
Жолооч нь  яаралтай ажил гарсан үедээ дуудлагаа цуцлах боломжтой. 



■ М Taxi үйлчилгээний жолоочийн бүртгэлд бүртгүүлэх
Жолооч нь М Taxi driver аппликейшнээр бүртгүүлж болох бөгөөд хариуцсан ажилтан хүсэлтийг шалган зөвшөөрлийг олгоно. Бүртгүүлэх үедээ зураг, жолооны үнэмлэхээ файл хэлбэрээр хавсарган илгээх шаардлагатай.

[ Аюулгүй тээврийн хэрэгслийн үйлчилгээ ]
М Taxi үйлчилгээ нь бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг аюулгүй хүргэхийг эрхэмлэн ажиллаж байна. Тиймээс бид тогтмол аюулгүй байдлын шинэ хөгжүүлэлтийг хийж, харилцан хүндэтгэсэн эерэг хандлага бүхий орчинд үйлчилгээг хүргэхийн тулд М Members аппликейшнийн харилцаа холбоогоо шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна.